Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

”ЭХ ОРОНЧ ДАРХАНЧУУД” АЯНЫ ХҮРЭЭНД 1154 ЭРЭГТЭЙ СУРАГЧ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАНА

2025-04-15

 Дархан-Уул аймгийн ИТХ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Эх оронч Дарханчууд” нөлөөллийн аяны хүрээнд III шатны арга хэмжээний хүрээнд 17-18 насны эрэгтэй сурагчдыг урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт хамруулж эхэллээ.

Энэхүү арга хэмжээ нь аймгийн ерөнхий боловсролын сургууль, коллежийн нийт 1154 сурагчийг хамарч байгаа бөгөөд тэдний эрүүл мэндийн байдлыг эрт үед илрүүлэн, ирээдүйд үүсч болзошгүй эрсдлээс хамгаалах, шаардлагатай тусламж үйлчилгээнд холбох зорилготой юм.

Үзлэгийн багцад дараах оношилгоо, зөвлөгөө багтсан байна.

-Хэвлийн хэт авиан оношилгоо

-Зүрхний цахилгаан бичлэг

-Нүдний үзлэг

-Арьс харшлын үзлэг

-Сэтгэцийн эмчийн зөвлөгөө

-Биеийн жингийн индекс тодорхойлох

-Бэлгийн замын халдварт өвчний түргэвчилсэн шинжилгээ

-Эрүүл мэндийн үзлэг 2025 оны 4-р сарын 15-наас 5-р сарын 1 хүртэл зохион байгуулагдана.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 171
162 / 95%
8 / 5%
1 / 1%