Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ӨӨР "ЭХ ОРОНЧ ДАРХАНЧУУД" САРЫН АЯНЫГ ЗАРЛАЛАА

2025-03-17

Зэвсэгт хүчний 104 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-ийг угтсан ёслолын ажиллагаанд Дархан-Уул аймгийн Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагууд оролцлоо.
"Найрамдал талбай"-д болсон уг ёслолын үйл ажиллагааны үеэр Дархан цэргийн хүрээний анги, байгууллага, салбарууд бэлэн жагсаж, зэвсэг техникийн үзэсгэлэнг иргэдэд дэлгэн үзүүлж, ангийнхаа байлдааны тугийг хүндэтгэлийн байранд залан нэгдсэн тооллого хийж, цэргийн тангарагаа давтлаа. Мөн 18 нас хүрсэн залууст цэргийн үүрэгтний үнэмлэхийг гардуулж, 9 төрөлт цогцолбор спорт тэмцээний шилдгүүдийг алдаршуулан ёслолын буудлага хийлээ.
Мөн үеэр Дархан-Уул аймгийн ИТХ, ЗДТГ, Цэргийн штабаас "ЭХ ОРОНЧ ДАРХАНЧУУД" нэг сарын аяныг зарлалаа. Энэхүү аян нь Батлан хамгаалах салбараас 2025 оныг “Эх оронч Монгол - Их сэргэлтийн жил” болгон зарласантай уялдаж байгаа юм. Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Батлан хамгаалах тогтолцооны сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлого хэрэгжүүлж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” зорилтыг дэвшүүлсэн Монгол улсын Засгийн газар, Батлан хамгаалах яамны бодлогыг хэрэгжүүлж, Монгол ахуй, үндэсний соёл заншлаа дээдлэн хүндлэх, газар нутаг, байгаль орчноо хайрлан хамгаалах, төрсөн нутгаараа бахархах, хүн хүнээ дээдлэн хүндлэх, нийгэмд эерэг зөв хандлага, нөлөөллийг өрнүүлэх төдийгүй иргэд, ААНБ-уудын оролцоог чухалчилна..." гэлээ.
Ёслолын үйл ажиллагааг бэлтгэл болон чөлөөнд байгаа үе үеийн ахмад дайчид, Зэвсэгт хүчний Хурандаа, офицер, ахлагчид, Энхийг сахиулагчид, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг тасралтгүй явуулахад өөрийн хөдөлмөр, бүтээлээ зориулан ажиллаж байгаа ажилтан, албан хаагчид болон Дарханы иргэд, оюутан сурагчид үзэж сонирхлоо.
Монгол цэргийн яруу алдар мөнхөд мандан бадрах болтугай!

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%