Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛСЫН УЛААН-ҮД ХОТЫН УДИРДЛАГУУД ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗОЧИЛЛОО

2025-03-19

Улаан-Үд хотын захирагч Шутенков Игорь Юрьевич, Улаан-Үд хотын Депутатуудын зөвлөлийн дарга Бальжинимаев Чимит Валерьевич нараар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр Дархан-Уул аймагт айлчиллаа.
Зочдыг Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, аймгийн ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны дарга П.Баатарчулуун, тус хорооны гишүүн, төлөөлөгч Д.Дарханбаяр, аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун нар хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцож, үдийн зоог барьлаа.
Мөн үеэр аймгийн ИТХ-ын гадаад харилцааны зөвлөх Н.Сувдаа, Гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн У.Болорчимэг, ХМОНХ асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Одбаяр нар болон аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Н.Цасчихэр, Гадаад харилцааны мэргэжилтэн Ш.Мөнхжаргал нар байв.
Энэ удаагийн айлчлал нь бүрэн эрхийн хугацаа шинээр хэрэгжиж эхэлснээс хойших анхны танилцах уулзалт болж байгаа юм. Хоёр тал олон жилийн найрсаг хамтын ажиллагааны залгамж чанараа хадгалахын зэрэгцээ шинэ төвшинд гаргаж ажиллахаа харилцан илэрхийллээ. Ирэх намар "Дархан хотын соёл, эдийн засгийн өдрүүд"-ийг Улаан-Үд хотноо зохион байгуулна.
Улаан-Үд хот бол Дархан хоттой гадаад харилцаа тогтоосон анхны хот бөгөөд 1967 онд тухайн үеийн хотын удирдлагууд хамтран ажиллах талаар протокол үйлдэж, хоёр хотын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж байсан түүхтэй.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%