Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ШАРЫН ГОЛ СУМАНД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ КАЗАХ ИРГЭД "НАУРЫЗ"-ЫН БАЯРАА ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

2025-03-22

Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ажиллаж, амьдарч буй Казах иргэд Домборын уянгат аялгуу, мөнх хөх тэнгэрт дүүлэн нисэх бүргэдийн хийморь дор өдөр шөнө тэнцдэг өлзий билэгт "Наурыз"-ын баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна. Энэхүү баяр нь байгаль дэлхий сэрж, хаврын урь орсныг бэлгэдсэн үндэсний томоохон баяр юм.
Баярын үйл ажиллагааны үеэр улс, аймаг, орон нутгийн шагнал гардуулах ёслол болж, баярын оролцогчдод хүндэтгэл үзүүллээ. Наурызын баярын хүрээнд казах түмний уламжлалт ёс заншил, соёл, ахуйг харуулсан урлагийн тоглолт, үндэсний спортын тэмцээнүүд зохион байгуулагдаж байна.
Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа: Монголын Казах иргэд үндэсний хэл, соёл, ёс заншлаа уламжлалт төрхөөр нь эрхэмлэн хадгалж, хойч үедээ дамжуулан өвлүүлж, орчин үетэй хослон хөгжүүлж байгаа нь Казахын ард иргэдийн хичээл зүтгэл, төр засгаас үндэсний цөөнхийн талаар явуулж ирсэн зөв бодлогын үр дүн мөн юм. Монгол улсын бүтээн байгуулалт, хөгжил, шинэчлэлтийн бүх цаг үед ажилч хичээнгүй, авьяас билэгт, зорьсондоо тууштай Казах ард иргэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан бөгөөд Казах иргэдийн дундаас улсын болон хөдөлмөрийн баатар, төр нийгмийн зүтгэлтэн, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай, барилга, эрүүл мэнд, соёл урлаг, шинжлэх ухаан, боловсролын салбарын олон алдартан төрөн гарсныг онцлон хэлэх нь зүйтэй" гэв.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%