XVII дугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн долоон, наймны билэгт сайн өдөр Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, ИТХ-ын Төлөөлөгчид, Аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон албаны төлөөлөл Дарханчуудынхаа сайн сайхныг даатган хангай дэлхий, зон олон, хамаг бүгдээрээ амар амгалан байхыг бэлгэдэн Хараагийн Дарь-Эх ламын, Гэцогдаржайлин хийдэд мандал өргөлөө.
Мандал өргөх ёс бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл юм. Ямарваа буянт үйл үйлдсэнийхээ дараа уг буянаа Бурхан, бодьсадва нарын буянд зориулан өргөдөг ёстой. Буяны үйл нь цувирч барагддаг буян, цувирч барагддаггүй буян гэж байдаг. Бурхан, бодьсадва нарын буян нь цувирч барагддаггүй буян учраас үйлдсэн буянаа тэдэнд зориулбал барагдахгүй бөгөөд улам арвидаж байдаг гэж үздэг тул буяны үйл үйлдсэнийхээ дараа заавал зориулга, ерөөл, гүйцэтгэдэг ёстой аж.