Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

САЛБАРТАА ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАСАН АЖИЛТНУУДЫГ САЛБАРЫН ШАГНАЛААР ШАГНАЛАА

2025-02-26

Элдэв Эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг угтан Модон Луу жилдээ салбартаа үр бүтээлтэй ажиллаж, улс эх орныхоо хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан ажилтнуудыг салбарын шагналаар шагналаа.

1. ХХААХҮЯ- ны “Үйлдвэр худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан” тэмдгээр:

Дархан сумын 16 дугаар багийн иргэн Шагдарын Цэрэннамжил

Дархан сумын 16 дугаар багийн иргэн Лхагважавын Жавзансүрэн

Монгол Улсын засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр:

Орхон сумын Соёлын төвийн музейн ажилтан Ганбатын Оюундэлгэр

Хүүхдийн номын ордны сан хөмрөгч Сүхбаатарын Оюунцэцэг

Хүүхдийн номын ордны ажилтан Баяраагийн Анхбаяр

Залуучууд театрын тайзны ажилтан, машинист Даваадоржийн Энхболд

Дархан-Уул аймаг дахь Монголын урчуудын эвлэлийн гишүүн Гомбын Гантулга

2. “ Ардын авьяастан” хүндэт тэмдгээр:

Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн Бэлдэц цехийн үйлдвэрийн цехийн ажилтан Лхагвасүрэнгийн Энхмэнд

3. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны “Жуух бичиг”-ээр:

Музейн үзмэр харгалзагч Баярмагнайн Баярмаа

Дархан-Уул аймаг дахь Монголын урчуудын эвлэлийн гишүүн Вандандоржийн Энхболд

Тээврийн цагдаагийн албаны “Осолгүй манлай жолооч” тэмдгээр:

Дархан сумын 4 дүгээр багийн иргэн Сэрээтэрийн Ариунболд нар тус тус шагнагдлаа.

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, Соёл урлаг, аялал жуулчлал залуучуудын газрын дарга Х.Соёл-Эрдэнэ нар гардууллаа.

Нийт шагнагдсан ажилтнууддаа баяр хүргэж, модон могой жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%