Дархан-Уул аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан боллоо. Уг хуралдаанаар “Хуралдааны тов зарлаж, хэлэлцэх асуудал батлах тухай”, "Аймгийн ИТХ-аас 2025 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө"-ний төслийг танилцууллаа.
Аймгийн ИТХ-ын даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит бус 05 дугаар хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт цахимаар хуралдуулахаар товыг тогтлоо.
Ээлжит бус 5 дугаар хуралдаанаар “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 дүгээр тойргийн нөхөн сонгуулийн товыг зарлах тухай” асуудлыг хэлэлцэх юм.