Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

12 ДУГААР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНЫ ӨРӨӨГ ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙДЛААР ТОХИЖУУЛЛАА

2025-02-12

Хүүхдэд учирч болох элдэв эрсдлээс сэргийлэх, тэднийг урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болгох, мэдээллээр хангах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, ялангуяа дотуур байранд амьдарч буй хүүхдүүдтэй тогтмол нээлттэй харилцах зэрэг зайлшгүй шаардлагууд байдаг. Үүний дагуу аймгийн ГХУСАЗСЗ-ийн санхүүжилтээр тус 12 дугаар дунд сургуулийн Нийгмийн ажилтны өрөөг шинэчлэн тохижууллаа.

Хүүхдэд ээлтэй, сонирхолыг нь татсан чөлөөт орчныг бүрдүүлснээр эрхийг нь хамгаалж, хөгжлийг нь дэмжих боломж бүрдэнэ гэж үзэн тус сургуулийн Нийгмийн ажилтан дээрх төслийг санаачлан хүргүүлснийг Зөвлөлийн гишүүд дэмжсэн нь энэ юм.

Тус сургуулийн "Хүүхдийн зөвлөл"-ийн болоод "Өсвөрийн сэргийлэгч бүлэг"-ийн хүүхдүүд тус өрөөндөө сургалт нөлөөллийн ажлыг өрнүүлэн электрон тамхины хэрэглээнээс татгалзах хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байгаа ажээ. Нийгмийн ажилтан-багштайгаа байнга хамт байж, ажлаа төлөвлөн ярилцаж тоглох нь их таалагдаж байгаа гэж хүүхдүүд ярьж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%