Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ ДАРГА Б.ОТГОНБАЯРТАЙ АЖЛЫН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2025-01-09

Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргын эрхлэх асуудлын хүрээнд өнөөдөр /2025.01.08/ Улаан загалмайн хорооны дарга Б.Отгонбаяртай ажлын уулзалт хийлээ.

       Уулзалтаар Төр, Улаан загалмайн хорооны хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөг ярилцлаа. Мөн уулзалтын үеэр Дархан-Уул аймгийн сайн дурын байгууллага, иргэний нийгмийн байгууллагаас анхны “Үйлчилгээний гавьяат ажилтан” шагнал хүртсэн Улаан загалмайн нийгэмлэгийн дарга Б.Отгонбаярт ИТХ-ын дарга, ажлын албаны зүгээс баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Тэрээр Монголын улаан загалмай нийгэмлэгийн 85 жил, Дархан-Уул аймгийн улаан загалмайн хорооны 60 жилийн ойн хүрээнд “Үйлчилгээний гавьяат ажилтан"  шагнал хүртсэн байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%