Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД “ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-01-10

     Аймгийн ИТХ-ын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны Төлөөлөгчид “Жаргалтай амьдрал төв” болон "МС Тереза эх" төвийн байрны үйл ажиллагаатай танилцлаа.

   “Жаргалтай амьдрал төв”-д архины хамааралтай иргэд 21 хоногийн хугацаанд эмийн болон сэтгэлзүйн эмчилгээ хийлгэж байгаа ба уг төвд нэг удаадаа 25 хүн хүлээж авах хүчин чадалтай байна. Мөн зөвхөн архины хамааралтай иргэдэд үйлчилгээ үзүүлэх бус тэдний ар гэр, асран хамгаалагч нарт сургалт зөвлөгөөг тогмол өгч байна.

    Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны Төлөөлөгчдийн зүгээс зөв амьдрах ухааныг хэвшүүлэхийг зорьж байгаа "Жаргалтай амьдрал төв"-ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

    Хөдөлмөр халамж үйлчилгээний газар болон багийн төвүүдээр дамжуулан Жаргалтай амьдрал төвтэй холбогдон иргэд дээрх үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%