Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ЗАН ҮЙЛИЙН СУРГАЛТЫГ ТОГТМОЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-01-08

    Дархан-Уул аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх саатуулах байрны Зан үйлд нөлөөлөх албадан сургалтын журам болон хөтөлбөртэй танилцлаа.

    Эрүүлжүүлэх саатуулах байр 2024 онд эрүүлжүүлэгдсэн, баривчлагдсан 545 иргэнд 4620 цагийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулсан байна.

    Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа: Согтуугаар үйлдэх гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд тухайн иргэний зан үйл, хандлагад нөлөөлөл үзүүлэх байдлаар нийгэмд хариуцлагатай иргэн болж төлөвшихөд зан үйлийн сургалт чухал ач холбогдолтойг онцоллоо.

    “Зан үйлд нөлөөлөх албадан сургалтын журам”-д тусгаснаар Аймгийн ГХУСАЗСЗ-өөс эрүүлжүүлэх байрны сургалтын өрөөний тохижилт болон алба хаагчдын орчин нөхцөлд дэмжлэг үзүүлэн ажилласан билээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%