Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА А.ЯНЖМАА СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Г.ХУРЦБИЛЭГТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2025-01-08

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа өнөөдөр /2025.01.07/ Аймгийн Статистикийн хэлтсийн дарга Г.Хурцбилэгтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар Аймгийн Статистикийн хэлтсийн бүтэц орон тоо, нийгэм эдийн засгийн байдлын товч танилцуулга болон 2024 онд хийгдсэн онцлох чухал ажлуудыг Статистикийн хэлтсийн дарга Г.Хурцбилэг танилцуулж, мэдээлэл өглөө.

Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа: “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь аймгийн эдийн засаг, нийгмийн асуудал, хөгжлийн бодлого шийдвэрээ статистик тоо баримтад үндэслэн шинжлэх ухааны үндэслэлтэй гаргах нь чухал ач холбогдолтойг онцоллоо."

Цаашид Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь Аймгийн Статистикийн хэлтэстэй хамтран байгууллагын цахим хуудсаар иргэдэд статистик тоон мэдээллийг тогтмол хүргэн ажиллахаа илэрхийлэв.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%