Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МОНГОЛ УЛСАД АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 33 ЖИЛИЙН ОЙН ТҮҮХЭН ӨДӨРТ ЗОРИУЛАН "АРДЧИЛАЛ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА БОЛОХ НЬ" СЭДЭВТ ЛЕКЦ ТАНИЛЦУУЛЛАА.

2025-01-13

Монгол улс түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталсан бөгөөд хамгийн сүүлд 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр буюу одоогоос 33 жилийн өмнө Ардын Их Хурлын 430 депутат, Улсын бага хурлын 50 гаруй гишүүн оюун, ухаан, эрдэм чадлаа уралдуулан 76 хоногийн хугацаанд хэлэлцэн Ардчилсан шинэ үндсэн хуулиа баталж байсан түүхтэй билээ.
Монголын ард түмэнд эрх, эрх чөлөө, тэгш байдал, эв нэгдэл, ардчилсан, шударга ёсыг төлөвшүүлсэн Монгол Улсын дөрөв дэх Ардчилсан шинэ үндсэн хуулиа эрхэмлэн дээдэлж, иргэд олон нийтэд сурталчлах зорилгоор үндсэн хууль батлагдсан түүхэн өдөрт зориулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч, доктор О.Машбатыг урьж "Ардчилал аюулгүй байдлын баталгаа болох нь" сэдэвт лекцийг танилцууллаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%