Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаанд Ч.Мөнхбат түрүүллээ

2025-01-13

Монгол улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан хүчит 64 бөхийн барилдаан 2025 оны нэгдүгээр сарын 10-нд болж, Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Хангарди дэвжээ, “Ачит Ихт” ХХК-ийн бөх, аймгийн Арслан Чулуунбаатарын Мөнхбат түрүүлж, Булган аймгийн Сайхан сумын харьяат “Алдар” спорт хороо, Булган хангайн хүчтэнүүд дэвжээний бөх, аймгийн Арслан Насан-Очирын Намнансүрэн үзүүрлэлээ. Мөн “Алдар” спорт хороо, Миг даатгал компанийн бөх, аймгийн Заан Насан-Очирын Намнан-Эрдэнэ, Төв аймгийн  Дэлгэрхаан сумын харьяат Дүнжингарав дэвжээний бөх сумын Заан Батсүхийн Цогт нар шөвгийн дөрөвт үлдлээ. 

Барилдааныг үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутат Л.Баяндалай, Д.Адъяа, С.Ёндонжамц нар үзэж, сонирхсон бөгөөд аймгийн арслан Б.Гантөмөр, Б.Уртбаяр, Н.Намнансүрэн, Д.Цэрэндаваа, Т.Чулуунгэрэл, Ч.Мөнхбат, аймгийн заан Ж.Жавхлан, С.Эрдэнэсайхан, Н.Намнан-Эрдэнэ тэргүүтэй хүчит бөхчүүд барилдлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 162
156 / 96%
6 / 4%
0 / 0%