Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТЛАЛЦСАН АХМАД ДЕПУТАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2025-01-10

1992 онд Ардын Их Хурлын 430 депутат, Улсын бага хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан 76 хоногийн хугацаанд хэлэлцэн Ардчилсан шинэ үндсэн хуулиа баталж байсан түүхтэй бөгөөд энэ жил түүхт 33 жилийн ой тохиож байна. Монголын ард түмэнд эрх, эрх чөлөө, тэгш байдал, эв нэгдэл, ардчилсан, шудрага ёсыг төлөвшүүлсэн энэхүү түүхэн өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.
Энэ хүрээнд Адчилсан Шинэ үндсэн хуулийг батлалцахад Өмнөговь аймгаа төлөөлөн АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан ахмад депутат Б.Зандраа, Ж.Буд нарыг аймгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Мөн Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны түүхт 100 жилийн ойн босгон дээр МУ-ын "Хөдөө аж ахуйн гавъяат ажилтан" цол тэмдгээр энгэрээ мялаасан Ардын Их Хурлын депутат Ж.Буд гуайд аймаг орон нутгийн зүгээс баяр хүргэж, талархан хүндэтгэл илэрхийллээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%