Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авч дахин хэлэлцэн батлахтай холбогдуулан Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын даргын “Орон нутгийн төсвийн төслийг хэлэлцэх хугацааны тухай” 2024 оны ХЭГ/2384, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “Чиглэл хүргүүлэх тухай” 03/9904, аймгийн Засаг даргын 2-10/1840 дүгээр албан бичгийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зарласан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 3 дугаар хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар боллоо.
Аймгийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, тус шийдвэрийг 100 хувийн саналаар дэмжлээ.