Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

🏡ХОТ СУУРИН, ДЭД БҮТЭЦ ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮД ЧИГ ҮҮРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2024-11-07

Аймгийн ИТХ-ын даргын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Хурлын хороодын ажлыг эрчимжүүлэх тухай” 20 тоот захирамжийн дагуу Хот суурин, дэд бүтэц хөгжлийн хороо 06-07-ны өдрүүдэд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, ЭБЦТС ТӨХК-ний Архангай аймаг дахь салбар, Авто тээврийн төв, Архангайд үйлдвэрлэв ОНӨҮГ, Ар Ус Ундрага ХХК, Эрүүл мэндийн газрын ундны ус эрүүл ахуй орчин хариуцсан мэргэжилтэн, Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит ХХК, Цахилгаан холбоо, АЗЗА ТӨХК, Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагаатай танилцан, мэдээлэл сонсон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Хот суурин, дэд бүтэц хөгжлийн хорооны даргаар Төлөөлөгч Н.Мөнхбаяр, гишүүдэд Төлөөлөгч Ж.Нэргүй, Т.Ганзориг, Б.Санжмятав, Л.Дэлгэрдалай, Н.Жалбуучамба, Б.Баасантогтох, Ж.Гурвантамир.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%