Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮД ЧИГ ҮҮРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2024-11-04

Аймгийн ИТХ-ын даргын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Хурлын хороодын ажлыг эрчимжүүлэх тухай” 20 тоот захирамжийн дагуу Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооны дарга, гишүүд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаатай танилцан, мэдээлэл сонсон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Аймгийн ИТХ-ын 9 дэх бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооны даргаар Төлөөлөгч Ш.Лхагва, гишүүдэд Төлөөлөгч П.Гомбодорж, Т.Цогтбаатар, Ц.Мөнхнасан, Г.Оролмуу, Д.Эрдэнэцогт, П.Будхүү, Д.Батбаяр,Г.Баярцэцэг нар сонгогдож ажиллах юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%