Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ГЭГЭЭН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ, МӨНХЖҮҮЛЭХ 29 ДЭХ ЖИЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ 9 САРЫН 10-НД ЗОХИОН БАЙГУУЛНА.

2024-09-05

Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолоор Хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр байхаар тогтоож, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх ажлыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаа 29 дэх жилийг хүндэтгэн өнгөрүүлэх гэж байна.
Энэ хүрээнд аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх гэрэлт хөшөөнд цэцэг өргөх, буяны ном хурах зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд уг арга хэмжээг хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх гэрэлт хөшөөг шинээр нүүлгэн шилжүүлж, тохижуулсан мод үржүүлгийн 80 га талбайд 9 дүгээр сарын 10-ны өдрийн 11:00 цагт зохион байгуулна. Иймд хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд, ач зээ болон иргэд та бүхнийг хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэхийг урьж байна.
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, Цагаатгалын цагаан ном зэрэг эх сурвалжаас тодруулахад Өмнөговь аймгийн хэмжээнд 1443 иргэн хэлмэгдэж, цагаатгагдсан байдаг.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%