Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ГЭРЛЭЛТИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ”-ЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2024,09,02

2024-09-02

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан Улсын бүртгэлийн хэлтэс, Гэрлэх Ёслолын ордонтой хамтран "Олон улсын Залуучуудын өдөр"-ийг тохиолдуулан гэр бүлийн үнэ цэнэ, гэр бүлийн дулаан уур амьсгал, харилцан хүндлэл, итгэлцлийг төлөвшүүлэх, гэр бүлийн хариуцлага, бие биесээ харилцан хүндэтгэх, тогтвортой бат бөх харилцаатай байхын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Гэрлэлтийн гэрчилгээ гардуулах” арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд 1-24 дүгээр хороодын залуучуудын төлөөлөл оролцож, “Гэрлэлтийн гэрчилгээ”-гээ гардан авлаа.
Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Хурлын Төлөөлөгч Т.Идэрцагаан, Гэрлэх ёслолын ордны ёслол, үйлчилгээний менежер Б.Амгалан нар оролцож Гэрлэлтийн гэрчилгээгээ гардан авч буй хосуудынхаа цаашдын амьдралд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%