Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЯЙЗҮ ХОТООС БЭЛЭГЛЭСЭН ГАЛЫН МАШИНЫГ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭСТ ГАРДУУЛЛАА

2024-06-05

Япон Улсын Шизуока мужийн Яйзү хотод 2023 оны 10 сард хийсэн айлчлалын хүрээнд гамшгийн үед бэлэн байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Яйзү хотоос дэмжлэг үзүүлэн галын машиныг бэлэглэсэн бөгөөд өнөөдөр ийнхүү дүүргийн Онцгой байдлын хэлтэст тус машиныг албан ёсоор гардуулан өглөө.
Галын машиныг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар гардуулан өгч, дүүргийн ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, галын аюулын үед гал унтраах үйл ажиллагаанд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Чингэлтэй дүүрэг, Япон Улсын Шизуока мужийн Яйзү хоттой 2018 оноос хамтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 28-ний өдөр “НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААТ ХОТ, ДҮҮРЭГ”-ийн харилцаа тогтоож, найрсаг хамтын ажиллагаагаа улам бэхжүүлсэн билээ.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%