Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2024.03.08 АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ, ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССТОЙ ХАМТРАН “МӨРДӨСТЭЙ БҮСГҮЙЧҮҮД-2024" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-03-08

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн ГХУСАЗСЗ, аймгийн ЗДТГ, Хүний эрхийн үндэсний комиссоос “Мөрдөст эмэгтэйчүүд”  арга хэмжээнд төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын алба хааж байгаа 60 гаруй эмэгтэйчүүд оролцож аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Батжаргал нийт бүсгүйчүүддээ хандан санал бодлоо чөлөөтэй илэрхийлхийн зэрэгцээ өөрийн болоод мөр зэрэгцэн ажиллагсдынхаа эрх ашгийг хамгаалах ажилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Уулзалт хэлэлцүүлгээр эмэгтэй цэргийн алба хаагчдад тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, санал хүсэлтийг хүлээн авч, холбогдох байгууллагад уламжлах, тэдний хувь хүний хөгжлийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор энэхүү уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэхүү уулзалт, хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилга, тулгамдаж буй асуудлуудыг нэгтгэн, шийдвэрлэх түвшинд уламжлах, аймгийн хууль сахиулах байгууллагын эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулах, хувь хүний хөгжлийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудын эхлэл боллоо

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%