Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АРХАНГАЙ АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-03-29

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газар болон Прокурорын газар хамтран аймгийн хуулийн байгууллагуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг 03 сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг анх удаа аймгийн хууль хэрэгжүүлэгч 30 байгууллагын 100 гаруй алба хаагчийг оролцуулан зохион байгуулсан бөгөөд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Батжаргал хэлэхдээ малын хулгайн гэмт хэрэг болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар доривтой ажлыг санаачилан бодлогын түвшинд орон нутагтаа уламжлаад явбал хамтран ажиллаж, шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.

Зөвлөгөөнөөр хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах,Эрүүгийн болон зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааны үед гарч буй алдаа дутагдал, хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%