Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДҮҮРГИЙН ОНЦЛОХ ГЭР БҮЛҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА

2024-06-01

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран гэр бүлийн үнэ цэнэ, хамтын амьдралын утга учир, эцэг эхийн хамтын үүрэг, хариуцлагыг таниулах, үр хүүхдэдээ хөдөлмөрч, шударга, ёс суртахууныг сурталчлах, манлайллыг түгээх зорилгоор дүүргийн 1-24 дүгээр хороодын гэр бүлүүдийн дунд “Онцлох гэр бүл”-ийг шалгаруулах арга хэмжээг зохион байгуулсан билээ.
Өнөөдөр /2024.06.01/ тус арга хэмжээний шилдэг гэр бүлүүдийг дараах 5 номинациар шалгаруулж, өргөмжлөл, батламжийг гардууллаа. Үүнд:
1. “Хүмүүнлэг үйлстэн” гэр бүлээр
Нөхөр С.Жаргалсайхан, эхнэр А.Оюунцэцэг
2. “Эко” гэр бүлээр
Нөхөр Л.Энхбаатар, эхнэр А.Чанцал
3. “Бүтээлч” гэр бүлээр
Нөхөр Б.Чинбат, эхнэр А.Бямбажав
4. “Спортлог” гэр бүлээр
Нөхөр Ц.Баярсайхан, эхнэр Б.Доржханд
5. “Оюунлаг” гэр бүлээр
Нөхөр Т.Отгонболд, эхнэр Ж.Ганчимэгийн гэр бүлүүд тус тус шалгарлаа.
Шагналыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын Орлогч З.Бямбажав, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн нар гардуулан өгч, баяр хүргэлээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%