Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ИРГЭДЭЭ СОНСЪЁ” УУЛЗАЛТ, АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2024-05-31

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, албадтай хамтран иргэд, олон нийттэй уулзаж, санаа бодлыг нь сонсох зорилгоор дүүргийн 7-16, 20-22 дугаар хороодын иргэдийн дунд “Иргэдээ сонсъё” уулзалтыг 2024 оны 05 дугаар сарын 29, 31-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус уулзалтад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Хурлын Төлөөлөгч, Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ядамжав, Хурлын Төлөөлөгч Л.Баярсайхан, Р.Ганболд, Н.Доржпүрэв, Т.Идэрцагаан, Хурлын Ажлын албаны дарга П.Баянбаатар болон хороодын засаг нар, хэлтэс, албадын удирдлага, албан хаагчид оролцож, иргэдээс ирсэн санал, хүсэлтийг сонсож, тодорхой асуултуудад хариулт өглөө.
Мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээнүүд болон дүүрэг дэх төрийн үйлчилгээг иргэдэд ойрхон, хүртээмжтэй болгох тухай танилцуулга, бүтээн байгуулалт, бодлого, шийдвэрүүдийн талаар тодорхой мэдээллүүдийг өгч ажиллалаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%