Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГА 20 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО

2024-05-29

Онцгой байдлын байгууллага байгуулагдсаны түүхт 20 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан "Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал" арга хэмжээнд аймгийн удирдлагууд оролцлоо.

Тус арга хэмжээнд Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагууд болох аймгийн ОБГ-ын анги салбар нэгжүүд, Зэвсэгт хүчний 342 дүгээр анги, ШШГГ, Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн алба хаагчид, үе үеийн ахмад ажилтан, офицер, ахлагч, албан хаагчид, ард иргэдийн төлөөлөл оролцлоо.

Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд гамшгийн эрсдлийг бууруулах нутгийн зөвлөлийн дарга Б.Батжаргал Эх орныхоо төлөө өөрийн бие сэтгэлээ зориулан эр зориг авхаалж самбаа, эр оронч үзлийн шалгуур болсон нэр хүндтэй өндөр хариуцлагатай үлэмж эрсдэлтэй энэхүү албанд амь насаа үл хайрлан зүтгэж ирсэн үе үеийн офицерууд,  аврагч гал сөнөөгчид,тэдний гэр бүл үр хүүхдүүд дэмжиж тусалдаг иргэд байгууллага хамт олонд 20 жилийн баярын өдрийн мэндийг дэвшүүлэв.

Тус арга хэмжээний үеэр Онцгой байдлын албанд ажлын амжилт, үр бүтээлээрээ бусдыгаа хошуучилан ажиллаж буй алба хаагчдад төрийн дээд одон медаль, Засаг даргын жуухаар шагнаж урамшууллаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%