Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хүмүүнлэгийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2024-05-08

Номгон сумын УЗАШХ-ноос 2024.05.08- Хүмүүнлэгийн өдрийг "Хүмүүнлэг үйлс үргэлжилсээр" уриан дор зохион байгууллаа.

1. УЗАШХ-ны 2023 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, 2024 оны үйл ажиллагааны талаар товч танилцууллаа.

2. Эрдэмдэн Р.Цэрэндоржийн нэрэмжит ЕБС-ийн 5 дугаар ангийн сурагчид Өсвөрийн Улаан Загалмай гишүүнээр элсэж тангараг өргөлөө. Өсвөрийн Улаан загалмай гишүүнээр элссэн хүүхдүүдэд үнэмлэх гардуулан өгч, Хүүхэд залуучуудын хөдөлгөөний талаар товч мэдээлэл өглөө. 

3. МУЗН-ийн үйл ажиллагаа,Үндсэн 7 зарчмыг сурталчилан таниулах үйлсэд 14р цэцэрлэгийн А.Чулуунцэцэг багштай бяцхан гишүүд маань нэгдэж оролцлоо. Сумын УЗАШХ-ноос цэцэрлэгийн бяцхан гишүүддээ хантаазыг бэлэглэж цаашид бяцхан Улаан загалмайч анги танхимыг тохижуулж хамтран ажиллахаар боллоо.

4. Хүмүүнлэгийн өдрийг угтан нийтээр мод тарих өдрөөр ажилласан гишүүд дэмжигчид, хамт олонд урам хайрлаж хүмүүнлэгийн үйл ажиллагааг таниулан ажиллалаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%