Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ СУРАГЧДАД ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛЛАА

2024-05-02

Өнөөдөр /2024.05.02/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас санаачлан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш боломжийг олгоё” аяны хүрээнд харааны бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн Чингэлтэй дүүргийн харьяат 6 сурагчдад хичээлийн хэрэгсэл /самбар, шивүүр, дэвтэр, бал/-ийн дэмжлэг үзүүллээ.
Ерөнхий боловсролын 116 дугаар сургууль нь анх 1964 онд нийслэлийн 29 дүгээр сургуулийн 1 бүлэгт харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах зорилгоор сургалтаа эхэлж байсан бөгөөд 2004 оноос бие даасан сургууль болон байгуулагдсан. Одоогоор тус сургуульд 9 дүүрэг, 21 аймгаас нийт 132 хүүхэд суралцаж байна.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%