Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨМНӨГОВЬ АЙМАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

2024-02-28

Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэдийн хамтын ажиллагааг ойртуулах, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор 2009 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд “Иргэний нийгмийн зөвлөлдөх зөвлөл”-ийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 24 дүгээр тогтоолоор байгуулан, ажиллах журмыг баталсан байдаг.
Өнөөдөр иргэний нийгмийн төлөө сэтгэл, оюунаа зориулан ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, Өмнөговь аймгийн иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг иргэний нийгмийн байгууллага болон иргэний танхимаар дамжуулан тодорхой тооцоо, судалгаатай, тоо баримттайгаар шат шатны шийдвэр гаргах түвшинд хүргэх, аймаг орон нутгийнхаа бодлого шийдвэрт тусгах зорилготойгоор Өмнөговь аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, тэр дундаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат, ажлын албаны дарга Л.Батчулуун нар уулзаж санал солилцлоо.
Тус уулзалтаар төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах, төр, иргэний хамтын ажиллагааг өргөжүүлэхээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлдөх зөвлөл”-ийг шинэчлэн байгуулахаар тогтлоо.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%