Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хурлын зөвлөл, хороодын бүрэлдэхүүнийг шинэчилнэ

2024-02-14

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Зөвлөл өнөөдөр цахимаар хуралдаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Ээлжит ХVIII хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хуралдуулахаар зарласан хурлын даргын захирамжийг танилцууллаа. Хуралдаанаар

1.    “Орон нутгийн өмчит зарим байгууллагуудын дүрэм, бүтэц орон тоонд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай

2.    “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварын хэмжээг шинэчлэн тогтоох” тухай

3.    Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн гишүүдийг шинэчлэн батлах тухай

4.    Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Хороодын бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Ээлжит ХVIII хуралдааны бэлтгэл хангасан дүнгийн тухай Зөвлөлийн хуралдаан Баасан гарагт хуралдах юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 162
156 / 96%
6 / 4%
0 / 0%