Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Шинэ Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2024-01-15

Монгол улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн түүхэн ойг бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх, Үндсэн хуулийг сурталчлах түгээн дэлгэрүүлэх зорилгоор сумын ИТХ-ын байгууллагаас төрийн байгууллагын албан хаагчдын дунд "АСТ" тэмцээнийг зохион байгууллаа. 

Уг тэмцээн нь 8 төрлийн шалгуураар зохион байгуулсан бөгөөд 89,9 оноогоор Золбоолог багачууд хүүхдийн цэцэрлэгийн хамт олон идэвхитэй шинэлэг санал санаачлага гаргаж 1-р байр эзэлсэн бол 74,2 оноогоор Эрүүл мэндийн төвийн хамт олон 2-р байр, 69,6 оноогоор Соёлын төвийн хамт олон 3-р байр тус тус эзэллээ.   

Нийт оролцсон төрийн байгууллагын албан хаагчид болон нутгийн зон олондоо ардчилсан шинэ "Үндсэн хууль" батлагдсаны түүхт 32 жилийн ойн мэндийг дэвшүүлж байна.  

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%