Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ҮНДСЭН ХУУЛИЙН ОЙЛГОЛТ, ХЭРЭГЖИЛТ” ЛЕКЦИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-01-11

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан “Үндсэн хуулийн ойлголт, хэрэгжилт” лекцийг өнөөдөр /2024.01.10/ нутгийн удирдлагын ордны иргэний танхимд зохион байгууллаа.
Арга хэмжээг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Баярсүх нээж үг хэллээ.
Лекцийг МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн БЭЗТ-ийн багш, докторант Б.Болорцэцэг хүргэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг орон нутагт тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Үндсэн хуулийн боловсрол олгох, үзэл санаа, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулсан “Үндсэн хуулийн ойлголт, хэрэгжилт” лекцэд 2023 онд төрийн албанд томилогдсон албан хаагчдын төлөөлөл 30 орчим хүн оролцлоо.
Лекцийг 2023.01.11-ний 20:30 цагт орон нутгийн Ховд телевизийн эфирээр болон Ховд ТВ /HD/ цахим хуудсаар хүлээн авч үзээрэй.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 170
161 / 95%
8 / 5%
1 / 1%