Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж, амжилт” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

2023-09-22

Увс аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Увс аймгийн Засаг даргын тамгын газар хамтран “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж, амжилт” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөнөөр Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, харилцан туршлага солилцох, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиудын хэрэгжилтийг хангах талаар хэлэлцэж цаашид авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар санал солилцоно.
Зөвлөгөөнд Увс аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн гишүүд болон аймгийн 19 сумын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, байгаль орчны улсын байцаагч, цагдаагийн ажилтан зэрэг 80 алба хаагч оролцож байна.
Мөн зөвлөгөөнд Бөхмөрөн сумаас "Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, сайн туршлага, амжилт" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%