Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Бөхмөрөн сумын уугуул иргэн Төлхийн үр хүүхэд болох Лхамжав, Дамдинсүрэн, Үрээхэй нарын гэр бүл, үр хүүхдүүдийн зүгээс сумын Ерөнхий боловсролын сургуулийн "Байгалийн ухааны лаборатори"-ийг 10.000.000₮-өөр тохижуулж өглөө.

2023-10-12

Улсын тэргүүний Бөхмөрөн сумын уугуул иргэн Төлхийн үр хүүхэд болох Лхамжав, Дамдинсүрэн, Үрээхэй нарын гэр бүл, үр хүүхдүүдийн зүгээс сумын Ерөнхий боловсролын сургуулийн "Байгалийн ухааны лаборатори"-ийг 10.000.000₮-өөр тохижуулж хүүхэд багачуудын сурч боловсрох таатай нөхцөлийг бүрдүүллээ. Орчин үеийн 3D. 4D тоног төхөөрөмж бүхий практик мэдлэгт суурилсан сургалтын хэрэгслүүд нь хүүхэд багачуудын суралцах боломжийг нэмэгдүүлсэн, сонирхолтой байдлаар сурах, бодит туршилтыг хийж гүйцэтгэх боломжийг бүрдүүлж өгчээ. Бөхмөрөн сумын уугуул иргэн Төлхийн үр хүүхэд болох Лхамжав, Дамдинсүрэн, Үрээхэй нарын гэр бүл, хүүхдүүдэд баярлаж талархсанаа илэрхийлье.
 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%