Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2024 ОНД ОЙГООС БЭЛТГЭХ МОДНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ БАТАЛЛАА

2023-11-24

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 19 дүгээр Хуралдаанаар /2023.11.24/ Дархан-Уул аймгийн Хонгор сумын ойн сангаас ойн арчилгаа, цэвэрлэгээний огтлолт, уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор ойгоос хэрэглээний мод, ойн цэвэрлэгээний ажил явуулах замаар түлээний мод бэлтгэх дээд хязгаар болон хуваарийг хэлэлцэн баталлаа.

Дархан-Уул аймаг нь 81997 га ойн сантай бөгөөд үүний 94,7 хувь нь Хонгор сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг. 2023 онд аймгийн хэмжээнд нийт 692 өрх 2774 метр куб  түлээний мод бэлтгэжээ.

Харин 2024 онд Хонгор сумаас мод бэлтгэх бөгөөд арчилгаа цэвэрлэгээний огтлолт, ойн цэвэрлэгээ, уламжлалт бүтээгдэхүүний зориулалтаар ойгоос бэлтгэх хэрэглээний модны дээд хязгаарыг 300 га талбайгаас 4500 метр куб, түлээний модыг 400 га талбайгаас 4000 метр. куб байхаар баталлаа.  

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%