Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-10-05

Монгол Улсын Сонгуулийн хороо, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, "Койка" олон улсын байгууллага, "Сонгогчдын боловсрол" төв, аймгийн ИТХ-тай хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” сургалтыг зохион байгууллаа. Хариуцлагатай сонгогч сургалтад Сайнцагаан сумын Мандал сургуулийн 12 дугаар ангийн 25 сурагч хамрагдлаа. Сургалтаар сонгуулийн ач холбогдол, сонгуулийн эрх болон үндсэн зарчмууд, үсонгуульд оролцогч талууд, , мөрийн хөтөлбөр гэж юу болох, сонгуулийн сурталчилгаа, хууль бус сурталчилгааг ялгах, хариуцлагатай сонгогч та сонгуулийн өмнө, өдөр, дараа юу хийх вэ гэх зэрэг мэдлэг мэдээллийг хүргэлээ. Сургалтыг Сургагч багш Ш.Энхсүх, Ж.Түмэндэлгэр нар зохион байгууллаа. Хамтран ажилласан Сайнцагаан сумын ИТХ, Мандал сургуулийн хамт олонд баярлалаа

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 134
131 / 98%
3 / 2%
0 / 0%