Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

2023-10-03

Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй "Хүүхэд, эмэгтэйчүүдийг эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх" төслийн төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэж буй хүчирхийлэлтэй тэмцэх үүрэг бүхий Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Дундговь аймагт амжилттай зохион байгуулж, өндөрлөлөө. Сургалтаар Хамтарсан багийн гишүүдэд зориулсан цуврал хичээлүүдийг сургагч багш нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчид шаардлагатай үйлчилгээ үзүүлэх, кейс менежментийг зөв удирдах арга зүйд суралцуулах чиглэлээр явуулж, Дундговь аймгийн 15 хамтарсан багийн 150 гишүүд хамрагдсан. Тус сургалтыг удирдан чиглүүлж, амжилттай зохион явуулсан ГХУСАЗЗ-ын ажлын албаны ахлах мэргэжилтэн Г.Амаржаргал танд болон сургагч багш нартаа баярлалаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%