Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЖЛЫН БҮТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛЖ, ЭРЧИМЖҮҮЛЭХ, ХӨРШИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЯН ЭХЭЛЛЭЭ

2023-11-08

Байгууллагын нийт ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, ажлын байранд эмх цэгцтэй ажиллах, ажлын ашиглалтын сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор аймгийн ИТХ, Төрийн Аудитын газар, Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс гэсэн 3 байгууллага хамтран ажлын бүтээмж сайжруулах, эрчимжүүлэх аяныг эхлүүллээ.
Энэ ажлын хүрээнд МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн НХУС-ийн багш, доктор, профессор Ц.Пүрэвсүрэнг урьж “Байгууллагын соёл” сэдэвт сургалт, ЗДТГ-ын ХЭЗХ-ийн ахлах мэргэжилтэн Ч.Эрдэнэбатыг урьж “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр хуулийн сургалтыг 3 байгууллагын албан хаагчдад хүргэлээ.
Цаашид төрийн албан хаагчийн хувцаслалтын стандартыг мөрдөх, байгууллагын архив албан хэрэг хөтлөлтийн сургалт зохион байгуулах, хөдөлгөөн эрүүл мэндийг бэхжүүлэх ажлын байрны дасгал хийж хэвших болон ажлын байрны эмх цэгцийг сайжруулах зэрэг арга хэмжээг төлөвлөгөөний дагуу хамтран хэрэгжүүлнэ.
Ингэснээр ажлын бүтээмжийг сайжруулж, эрчимжүүлэх, хөршийн үнэлгээ хийх олон давуу талтай гэж үзэж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%