Баруун бүсийн Нутгийн өөрөө удирдах байгууллагууд харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, спорт, урлагийн арга хэмжээг хамтран зохион байгуулах, орон нутгийн НӨУБ-ын эрх зүйн орчин, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөр, төрийн албаны шинэтгэлийн талаар ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилготойгоор Увс аймгийн ИТХ-аас зохион байгуулж байна.
Энэ удаагийн спортын арга хэмжээнд ОХУ-ын БНТува улсын Дээд хурлын Төлөөлөгчдийн баг тамирчид аймгийн ИТХ-ын даргын урилгаар хүрэлцэн ирж оролцож байна.
Жил бүр уламжлал болгон зохиогддог тус арга хэмжээ олон улсын шинж чанартай болж байгаагаар онцлог юм.
Спортын арга хэмжээг дэмжин, хамтран зохион байгуулж байгаа аймгийн ЗДТГазар, аймгийн Биеийн тамир, спортын газарт талархлаа.