Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ШАРЫН ГОЛ СУМЫН 6 ДУГААР СУРГУУЛИЙН ЭМЧИЙН ӨРӨӨГ #ЖИШИГ_ӨРӨӨ БОЛГОНО

2023-10-05

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2023.10.05/  хуралдсан.

Тус хурлаар Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, төсвийн гүйцэтгэлийг хэлэлцсэн бөгөөд 2023 онд “Аймаг, орон нутгийн хүн амын 10-аас доошгүй хувьд гамшгаас хамгаалах чиглэлээрх сургалтыг зохион байгуулах, шаардлагдах төсвийг 2023 оны төсөвт тусгаж шийдвэрлэх”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэл, дүүрэг, 21 аймгийн салбар зөвлөлийг 2023 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор багтаан хуралдуулах”, “Өсвөрийн аврагч бүлгэм”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлж, чадавхжуулах, аймаг бүр 3-аас доошгүй сумын ерөнхий боловсролын сургуулийг түшиглэн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалт арга зүйн танхим байгуулахад дэмжлэг үзүүлэх” зэрэг 4 тэргүүлэх чиглэл, 5 зорилтын хүрээнд 22 ажил төлөвлөж, хэрэгжүүлж байна. 

Тухайлбал өнөөдрийн хурлаар Шарын гол сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн эмчийн өрөөг засварлаж шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, Орхон, Шарын гол сумдад гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх, Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд төрөх тасаг бэлтгэн засварлах, аймгийн хэмжээнд аянга зайлуулагчийн тоог нэмэхэд дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%