Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН XIII ХУРАЛДААНЫГ УГТАЖ ХОРООД ХУРАЛДАВ

2023-09-17

Аймгийн ИТХ-ын XIII хуралдаан 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр болно.
Хуралдаан болохтой холбогдуулан аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Хороодын хуралдааныг хөтөлбөр гарган төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа.
Хороодын хурлаар:
•Аймгийн 2024 оны “Хөгжлийн төлөвлөгөө” батлах тухай
•Аймгийн 2023 оны төсвийн зарим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэршил өөрчлөх тухай
•Орон нутгийн өмчийг түрээсийн гэрээгээр эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай
•Зарим орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын төлөөлөн удирдах зөвлөлийг шинэчлэн батлах тухай
•Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
•Багийн төвүүдийн нэрсийг батлуулах санал уламжлах тухай
•Монгол Улсын иргэнд 2024 онд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ зориулалтын тухай
•Шашны байгууллагуудын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах тухай
•Нэрэмжит болгох тухай
•Зарим газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авах санал дэмжих тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Гарсан санал дүгнэлтийг аймгийн ИТХ-ын XIII дугаар хуралдаанд өргөн мэдүүлж, хэлэлцэнэ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%