Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МОНГОЛД ГАРСАН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ТҮҮХЭН СУРГАМЖ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-09-08

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан “Монголд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт түүхэн сургамж” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал нээж үг хэллээ. Тус хэлэлцүүлэгт Эрдэнэбулган сумын ЕБС-ийн сурагчид, хэлмэгдэгсдийн гэр бүл, төрөл төрөгсөд оролцов.
Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батцэцэг “Монголд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт, түүхэн сургамж, ЦАУЗБК-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, ЭБ сумын 2 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Ц.Баярхүү “Их хэлмэгдүүлэлт ба сургамж” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Мөн аймгийн Хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Оросоо, Г.Пэрэнлэй нар хойшид ийм хэлмэгдүүлэлт дахин гаргахгүй байх талаар хүүхэд залуучуудад сургамжийн үгээ хэллээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%