Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ ДАХИН МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА

2023-07-07

     Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Батмөнх Даян сэцэн хааны мэндэлсний 559, Өмнөговь аймаг байгуулагдсаны түүхт 92 жилийн ойн баяр наадмын босгон дээр Өмнөговь аймаг Монгол Улсын Шилдэг аймгаар шалгарч БАТЛАМЖ-аа гардан авлаа.

Өмнөговь аймаг хийсэн бүтээсэн ажил хөдөлмөр, бүтээн байгуулалт, бодлого шийдвэрээрээ улсдаа манлайлж 1976-1978 онд шилжин явах тугийн эзэн, 2017-2019, 2021 онуудад шилдэг аймгаар шалгарч байсан бөгөөд ийнхүү 2022 оны ажил үйлсээрээ дахин ШИЛДЭГ-ээр шалгарлаа. Энэхүү хүндтэй шагналыг хүртэхэд хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээл, сэтгэл оюунаа зориулан аймаг орон нутгийнхаа хөгжил, цэцэглэлтийн төлөө ажилласан нийт ард иргэд, төрийн албан хаагчид, нутгийн зон олондоо талархал илэрхийлье. 🇲🇳🇲🇳🇲🇳

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%