Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН А.ДОВЧИНДАВАА АГСНЫ НЭРЭМЖИТ УРАН СИЙЛБЭР, УРАН БАРИМЛЫН "ГОВЬ АРТ" БҮСИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2023-07-03

Монгол Улсын гавъяат зүтгэлтэн Адъяагийн Довчиндаваа нь 1932 онд Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт Уртнасангийн хүү болон мэндэлжээ. Бага насандаа Адъяа хэмээх айлд өргөгдөж, түүнээс хойш Адъяагийн хэмээн овоглох болсон ба тэрээр сумынхаа бага сургуулийг төгсөөд 1944 оноос малчин, үйлдвэрт ажилчин, 1962-1992 онд Өмнөговь аймгийн урчуудын эвлэлийн салбарт зураач, барималч, эрхлэгчээр ажиллаж байжээ.
Энэ хугацаандаа уран зураг, барималын төрлөөр уран бүтээл хийж "Буурын ноцолдоон", "Битүүний шөнө", "Лимбэний эгшиг", "Угалз", "Зүүн гол", "Нүүдэлчин", "Говийн намар", зэрэг томоохон уран зураг, "Эмнэг сургалт", "саальчин", "Уурхайчин", "Буур" гэх мэт баримал, "Улсын баатар Т.Бор", "Партизан Хасбаатар", "Д.Сүхбаатар" зэрэг хөрөг, Өмнөговь аймгийн Манлай суманд "Ардын баатар Нанзад", Булган аймагт "Улсын баатар Лхагвадорж"-ийн хөшөөг урлан бүтээсэн байдаг. Түүний хөдөлмөр зүтгэлийг  төр засгаас зүнэлж 1983 оны 09-р сарын 29-нд БНМАУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор шагнажээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%