Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС 14 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

2023-06-19

   Шарын гол сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 14 дүгээр хуралдаан
62.9 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг сумын ИТХ-ын дарга Г.Мөнхжаргал нээж үг хэллээ. Хуралдааны дэд даргаар төлөөлөгч Э.Доржсүрэн, Бичиг баримт боловсруулах ажлын хэсэгт Төлөөлөгч С.Төмөрбаатар, Д.Энхцацраг,  Э.Гантулга нар сонгогдон ажиллалаа.
    Тус хуралдаанаар “Зөвшөөрөл олгох тухай”, “Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн иргэдэд санал өгөх тухай” гэсэн асуудлуудыг тус тус хэлэлцэн баталлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 170
161 / 95%
8 / 5%
1 / 1%