Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Архангай аймгийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс хуралдлаа

2023-06-06

Архангай аймгийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс хуралдаж, 2023 оны 1 дүгээр улирлын ажлын товч тайлан, 2 улирлын үйл ажиллагааны явц байдлын талаар мэдээлэл хийж цаашид хийх ажлын талаар санал солилцлоо.
1. "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг 06 сарын 07-ны өдөр 19 сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга, эрх зүйч нарыг оролцуулан цахимаар зохион байгуулах.
2. Хуулийн өөрчлөлтийн талаар хэлмэгдэгсдийн ар гэр үр хүүхдүүд болон иргэдэд мэдээлэл хүргэн, хэлэлцүүлэг зохион байгуулах
3. Хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор иргэдээс arkhangai.khural.mn сайтаар санал авах ажлуудыг
тус тус зохион байгуулахаар шийдвэрлэв.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%