Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Оролцоод хөгжье" сэдэвт чуулга уулзалт зохион байгуулагдлаа.

2022-11-18

Улсын тэргүүний Бөхмөрөн сумын хүүхдийн чуулга уулзалтыг "Оролцоод хөгжье" сэдвийн хүрээнд сумын Хамтарсан баг болон хүүхдийн төлөө зөвлөлөөс зохион байгууллаа.
Уг чуулга уулзалтад нийт 400 гаруй хүүхэд багачууд, ЕБС-ийн дэргэдэх 10 клуб, зөвлөл өөр өөрсдийнхөө онцлог, үйл ажиллагааны товч мэдээлэл, үзүүлбэр зэргийг танилцууллаа. Уулзалтын үеэр бага ангийн багш В.Байгаль "Хүүхдийн элч"-ээр томилогдож, тангараг өргөлөө.
Сумын ЕБС-ийн сурагчид тулгамдаж буй асуудлаа Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Сүхтулгад хандан шийдвэрлэж өгөхийг хүслээ. Сумын хүүхдийн төлөө зөвлөл нь хүүхдийн асуудлыг шийдвэрлэх, хамгаалах, зааж зөвлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цаашид сурагчид, хүүхэд багачууд руу чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулахаа илэрхийллээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%