Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх орон тооны бус Иргэний зөвлөлийн 2023 оны ээлжит дөрөвдүгээр хурал 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдөр хуралдлаа.
Энэ удаагийн Иргэний зөвлөлийн ээлжит хурлаар “Цагдаагийн алба хаагчдын 2022 оны сахилга, ёсзүйн дүрмийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ”, Иргэд, олон нийтээс Иргэний Зөвлөлд хандсан санал гомдол түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар, Олон нийтийн цагдаагийн ажил байдал холбогдох асуудлын талаар хэлэлцлээ. Иргэний зөвлөлөөр хэлэлцсэн асуудлынхаа хүрээнд санал, зөвлөмжийг холбогдох газруудад албан бичгээр хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Иргэний зөвлөл энэ сард “Архидан согтуурахтай тэмцэх, хяналт тавих аймгийн дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хэрэгжилттэй танилцах, Орхон, Хонгор сумдад ажиллахаар удирдамж, төлөвлөгөөгөө гаргалаа.