Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨСӨВ САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАВ

2023-05-19

Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 16 дугаар хуралдааныг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн ба тус хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаас Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны эрхлэх хүрээний 3 асуудлыг өнөөдөр /2023.05.18/ хэлэлцлээ.

Үүнд “Хөдөлгөөнт тоглоомын төв”-ийн үйл ажиллагааны үнэ тариф тогтоох тухай тогтоол хүчингүй болгох тухай,  “Зулзагын гол” хүүхдийн зуслангийн үнэ тариф тогтоох тухай, “Хуримын ордны үйлчилгээний хураамжийг шинэчлэн тогтоох тухай” асуудлыг хэлэлцлээ.

Мөн аймгийн ИТХ-ын даргад Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс ирүүлсэн “Дэмжлэг хүсэх тухай” албан бичгийн хүрээнд тус байгууллагын удирдлагатай уулзалт хийж, нөхцөл байдлыг талаар санал солилцлоо.

Хурлаар хэлэлцсэн асуудлуудаар дүгнэлт гаргаж, аймгийн ИТХ-ын даргад болон Хуралдаанд танилцуулах юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%