Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

2023-05-23

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаанаар  өнөөдөр /2023.05.23/ “Тогтоол хүчингүй болгох тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа.

Тодруулбал Дархан-Уул аймгийн Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 04 сарын 18-ны 15 тоот тогтоолоор Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар нь 2 салж Дархан хотын тохижилт үйлчилгээний газар ОНӨААТҮГ, Дархан хотын соёл амралтын хүрээлэн ОНӨААТҮГ болон байгуулагдсан.

Үүний дагуу хөдөлгөөнт тоглоомын үйл ажиллагааг Дархан хотын соёл амралтын хүрээлэн ОНӨААТҮГ эрхлэн явуулах болсонтой холбоотой Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлалтай Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн-гийн 8.4 га талбайд байрлах Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа Хөдөлгөөнт тоглоомын төв-ийн үйл ажиллагааны үнэ тариф тогтоох тухай 2020 оны  05 сарын 20-ны 16/04 тоот тогтоолыг хүчингүй болголоо. Энэ тус байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах эрхзүйн баримт бичгийн давхардлыг арилгаж байгаа хэрэг юм.

#Нэмэлт_мэдээлэл

Соёл амралтын хүрээлэн ОНӨААТҮГ нь морин тойруулга, кофены аяга, гинжит савлуур, далайн дээрэмчний онгоц, уран жолоодлогын машин, агаарын дугуй алсыг харагч зэрэг хөдөлгөөнт тоглоомуудыг ажиллуулж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%